Govi-Altai Kh.E.Ts 5a angi

2011-02-19 - зөвлөгөө

Хүүхдийг ном уншуулах нь


Зун хүүхэд бүр л ном унших даалгавар авдаг. Зуны гурван сард сургуулиас өгсөн даалгавар ба өөрөө сонгосон номнуудыг хэрхэн амжуулж унших вэ гэсэн асуулт аяндаа төрдөг. Эцэг эхийн үүрэг нь зун тэр бүх номыг уншиж дуусах шаардлагагүйг ойлгуулж хамгийн гол нь ном унших хичнээн сонирхолтой зүйл болохыг мэдүүлэх явдал юм. Хүүхдийн уншсан ном бүр түүний оюуны хөгжлийг нэг шат ахиулж байдаг. Хүүхэд ном унших тоолондоо өөрийгөө болон хүрээлэн буй орчлонг таньж байдаг. Хүүхэд бүр номыг янз бүрээр уншина. Зарим нь бүр хорхойсон хурдан уншиж байхад зарим нэг нь дуртай дургүй удаан уншдаг. Хэрэв хүүхэд тун олон ном унших хүсэлтэй байгаа бол эцэг эх түүнд туслаж эхлээд хамгийн сонирхолтой номнуудыг шилж өгнө. Зарим эцэг эх хүүхэд нь ном уншиж өгөхгүй байна гэж ихэд зовдог. 10-14 нас гэхэд хүүхэд номны амтанд ид орсон байх ёстой. Хэрэв танай хүүхэд энэ насанд хүрсэн мөртлөө унших дургүй байвал магадгүй сонирхолтой ном барьж үзээгүй байж мэднэ. Түүнийг номны амтанд оруулахын тулд доорх сонгодог болон орчин үеийн зохиолуудыг уншуулаарай. Үүнд: «Ахмад Грантын хүүхдүүд», «Гурван бүдүүн», «Нөлөөт толины вант улс», «Амьтадын тухай өгүүллэгүүд», «Цагаан соёот», «Морь унасан толгойгүй хүн», «Сүүлчийн Могикан», «Харри Потер». Гэх мэт.


Энэ зөвлөгөө таалагдсан бол та өөртөө хадгалж, эсвэл бусдад дуулгаж болно. Амжилт хүсье.

. Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

<- Өмнөх . Дараагийн ->




:-)
 
xaax